Мэдээ1 цаг 20 минутын өмнө
Мэдээ1 цаг 20 минутын өмнө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2027 оны улсын төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатайгаар эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Хэлэлцүүлгийн үеэр олон гишүүд төсвийн зарлагыг 10 их наядаар хэтрүүлэн батлах гэж байгаад шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсэн ч эцсийн дүнд олонхын саналаар батлагдлаа.
Төсвийн үрэлгэн зардлыг танаж, үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хасаж, төсвийг алдагдалгүй батлуулах нь Засгийн газрын нэн тэргүүний бодлого байх учиртай. Гэвч энэ зарчмыг алдагдуулж ийнхүү батлагдсан төсвийн дараа Засгийн газраас хариулт нэхсэн олон асуулт үлдэж байна. Үүнд:
Ирэх жил инфляцыг хэрхэн барьж тогтоох вэ? Үүний дотор хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг яаж тогтворжуулах вэ?
10 их наядаар хэтэрсэн төсвийн зарлага төсөвт ямар хүндрэл авчрах вэ?
Гадаад, дотоод өрийн хэмжээгээр Монгол Улс хаана явна вэ?
41.5 их наядаар хэмжигдэх энэ их мөнгө, энэ том төсөв 2027 онд Монгол Улсын нэг иргэний амьдралд өчүүхэн ч болов нэмэр тус болж чадах уу?
Төсөв хүндэрч, төр данхайж, хувийн хэвшлийг шахсан, хумьсан, төрийн эрх мэдэлд хэт эрдэж бярдах нь иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлэх, гарцгүй болгох арга гэхээс өөр үг алга даа” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.