Мэдээ1 цаг 8 минутын өмнө
Мэдээ1 цаг 8 минутын өмнө
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
11-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2026 оны 11-р сарын 17-ноос 2026 оны 11-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-17-нд шилжих шөнө Төв, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм, 18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.