Мэдээ34 минутын өмнө
Мэдээ34 минутын өмнө
Европын хөгжмийн наадам /Eurovision/-ыг зохион байгуулдаг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо “European Broadcasting Union” Ази тив рүү үйл ажиллагаагаа тэлж, “Eurovision Song Contest Asia” нэртэй хөгжмийн наадмыг анх удаа зохион байгууллаа.
Ази тивийн 11 улсын уран бүтээлч оролцсон тус шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн дуучин Г.Мөнхбаяр /Becky/ оролцож 94 оноогоор наймдугаар байрт шалгарсан байна.


Санал хураалтын систем нь Европын "Eurovision" тэмцээнтэй төстэй байсан бөгөөд нийт дүнгийн 50 хувийг үзэгчдийн санал, үлдсэн 50 хувийг 11 орны шүүгчдийн үнэлгээ дээр дэлхийн бусад орны үзэгчдийн өгсөн нэмэлт оноо нэмэгджээ.
Эцсийн дүн:
1. Филиппин - 211 оноо
2. Тайланд - 170 оноо
3. Вьетнам - 164 оноо
4. Малайз - 152 оноо
5. Лаос - 139 оноо
6. Бутан - 126 оноо
7. Бүгд Найрамдах Солонгос Улс - 113 оноо
8. Монгол - 94 оноо
9. Балба - 69 оноо
10. Камбож - 61 оноо
11. Бангладеш - 35 оноо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 15, 2026