Нийтлэл1 цаг 25 минутын өмнө
Нийтлэл1 цаг 25 минутын өмнө
МАН арай ч ийм нам байгаагүй юм. Хэт их эрх мэдэл, хэтийдсэн амбиц намаар дамжуулж төрийн эрх барьж буй хүмүүсийн нүдийг сохолдгийн жишээг МАН-ынхан нэгнийхээ авлига, хулгайг илчилж буй үйлдлүүдээс харж болохоор байна. 2012-2016 онд МАН бүх шатанд ялагдал хүлээсэн байхдаа сөрөг хүчний ажлыг сайн хийж байсан. Эдийн засагч гишүүд тоо баримт ярьж, нийгэм, хөдөлмөр хамгаалал, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарын статистик мэдээлэлд ул суурьтай хандаж, шүгэл үлээж байв. Ийн сайн ажилласныхаа хүчинд 2016 оноос хойш өдгөө гурав дахь парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ, орон нутагт үнэмлэхүй олонх болцгоосон.
2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хасах эдийн засагтай улс хүлээж авч дампуурлаас гарахын төлөө бодлого уралдуулсан уу гэвэл уралдуулсан. Үүнтэй бол маргах аргагүй. Эдийн засаг хасахаас гарах үед Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд, М.Энхболдоос Г.Занданшатарт УИХ, Ерөнхий сайдын суудал шилжсэнээс өөрөөр сандал суудлын хэрүүл маргаан багатай байсан. 2020-2024 онд ч тогтвортой байсны дүнд эдийн засаг хоёр, инфляц нэг оронтой тоонд байсан.
Харин 2024 оноос хойш гурав дахь ялалтын үеэр эрх мэдэлд бялуурч, дөрлүүлсэн МАН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцээд удлаа. Ердөө хоёрхон жилийн дотор гурван УИХ-ын дарга, гурван Ерөнхий сайдын нүүр үзээд байна. Сайд нараа сэлгэх томилж, нэгэндээ найр тавьсан нь бүр зах замбараагүй алдсан. Энэ бол МАН ард түмнээ бодсон хэрэг огтхон ч биш юм. Угтаа “Чи идчихлээ. Одоо миний ээлж” гэсэн улс төр-эдийн засаг дамнасан бүлэглэлүүдийн ашиг сонирхол, эрх ашиг л явж байна. Өнгөрсөн хугацаанд хотын дарга асан Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч буй эгэл жирийн иргэдийн ой тойнд багтахааргүй сая сая ам.долларын авлига, хулгай ярьлаа. Хэнийг нь ч хууль хяналтын байгууллагаас шалгасангүй, шалгаж байгаа нэртэй зогссон, намжмал байдалтай байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН-ын нэр холбогдсон “авлига, хулгай”-н хэргийг сийрүүлэв.
-60 тэрбумын гэгдэх хэрэг
-“Капитал” банкны 104,2 тэрбум,
-ЖДҮХС 950 сая
-Концессын өр 806 тэрбум,
-10 аймгийн ДЦС 149 сая ам.доллар
-Андлалын өргөө 1,9 тэрбум
-Хөгжлийн банкны 1,8 их наядын чанаргүй зээл
-Засгийн газрын тусгай сангуудын 176,4 тэрбум төгрөгийн найдваргүй зээл,
-Нүүрсний хэргийн 13,85 тэрбум,
-Тусгай хамгаалалттай газрын 41,98 тэрбум,
-Боловсролын зээлийн сангийн 47 тэрбум,
-Туулын хурдны зам 500 тэрбум,
-Ногоон автобусны 134,5 тэрбум,
-ЭТТ офтейк гэрээнүүдийн өч төчнөөн тэрбум төгрөг. Одоо мэдэгдэж буй нь “Бодь”-ийн гэгдэх 110 сая ам.долларын хэрэг багтаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 12, 2026

November 11, 2026