Нийтлэл1 цаг 51 минутын өмнө
Нийтлэл1 цаг 51 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 6 жил буюу 2190 хоног үргэлжлэх ёстойгоос 221 хоног дутуу байхад өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Түүнийг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэж байх үед чуулганы танхимд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татах хэсгийг хүргэж байна.
-Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай. Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.
-Гүтгэлгийн хууль байхгүй болсон. Сүүлдээ Хууль зүйн сайд байсан хүн янз бүрийн зургийн эвлүүлэг хийгээд хилийн чанадаас гүтгэж байна шүү дээ. Хуулийн байгууллага үүнд ямар ч хариуцлага тооцож чадахгүй байна. Дээр нь 22.1 хуулийн заалт байна. Улсад ажил хийдэг, хариуцлага хүлээдэг хүн байхгүй боллоо. Гүтгэлгийн тухай хуулийг маш хатуу чанга болгох хэрэгтэй. Наад хуулийн чинь гай зовлон улс орны хөгжлийг хойш татаж байна.
-ҮАБ-ын үзэл баримтлалын тухай асуудлыг яг бэлдээд, өргөн барих гэсэн чинь харамсалтай нь амжсангүй. -Та эргэн ирэх үү, яах уу гэж асууж байна. Эх оронд би хэрэгтэй бол хаана ч очиж магадгүй.
-Төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа нь үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг. Үүнийг тагнуулын байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна шүү дээ. Энэ бол төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг. Хууль зүйн сайд байсан хүн нь хилийн чанадад гарчхаад бусдыг гүтгэж байна. Янз бүрийн зургийн эвлүүлэх хийж байгаад. Тэр хүн хичнээн гүтгэсэн ч ирээд хариуцлага хүлээхгүй. Тийм хуулийн заалт байхгүй. Одоо тэр хуулиа хурдан хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын төрийн дархлаа өдөр ирэх тутам унана шүү. Шувуу болоод нисчихсэн нөхрийг авчирч хуулийн өмнө яриулах хэрэгтэй. Орогнол хүсээд явж байгаа юм гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтаасан нөхөр шүү дээ тэр. Туулын бургасыг хядаад, 500 тэрбум төгрөг хууль бусаар бусдад олгоод, завсраас нь авлига авсан.
- Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй гэж хэлсэн. Хүрээгүй. Ерөнхийлөгч бол хэлсэндээ байдаг хүн шүү. Би хүнд худал ярьдаггүй, хулгай хийдэггүй. УИХ-ын гишүүд минь амьдрал үргэлжилж, улс төр явна. Улс төрийн тогтолцооны шинэчлэл дээр онцгой анхаарах цаг болсон.
-Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн санал хураалттай давхар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа өөрчлөх юм уу гэж.
Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёрхон сонголт байгаа.
Нэг бол хоёр танхимтай парламенттай, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог тогтолцоо руу яв. Жишээ нь Герман байна. Нэг бол Ерөнхийлөгчийн тогтолцоо руу ор. Жишээлбэл АНУ, Франц байна. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдоод Ерөнхий сайдаа томилоод хариуцлагаа үүрдэг тогтолцоо байна. Энэ тогтолцоо дэлхийн дийлэнх ардчилсан оронд байгаа. Бид сайхан Үндсэн хуультай ардчилсан орон.
Институт хоорондын янз бүрийн асуудлаас болж ажил цалгардаад явахгүй байгааг харж байгаа. 126 гишүүнтэй болоод юм сайхан болох болов уу гэсэн үр дүн харагдахгүй байна. Улам л асуудлаа шийдэж чадахгүй байна.
Олон аргыг би дотроо бодож явсан. Тогтолцооны өөрчлөлт дээр та бүхэн ажиллах ёстой. Бүх ард түмнээс асуу. Үндсэн хуулиа өөрчлөх санал өгвөл тэгээд өөрчлөх ёстой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 18, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 16, 2026