Мэдээ32 минутын өмнө
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг хэлэлцэх “Рио Тинто”-гийн Ажлын хэсэг маргааш Монголд ирнэ
Оюутолгойн ногдол ашгийн талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр “Рио Тинто” группээс Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгт захидал ирүүлснийг та бүхэнд нээлттэй танилцуулчихсан. Түүндээ “Гурван төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Гурван их наяд бол Монгол Улсад төлөх татвар хураамжаас гадна байна” гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 25-нд “Рио Тинто” группээс ажлын хэсэг ирнэ. Ингээд хоёр ажлын хэсэг энэ асуудлуудаа ярилцаад явна” гэсэн хариултыг манай сурвалчлагчид өгчээ.






