Мэдээ13 минутын өмнө
Мэдээ13 минутын өмнө
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "Төрийн нууц уу, хулгайн нууц уу" сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэж байна.
Мэтгэлцээнд АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ц.Баатархүү, Ө.Шижир, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар оролцож байгаа юм.
Б.Түвшин гишүүн “УИХ-ын гишүүд мэдэх боломжгүй, зарим тохиолдолд Засгийн газар ч мэдэх боломжгүй нууцалдаг хууль яагаад 10 жил явчихав аа. Засгийн газар, сүүлдээ байгууллагын дарга нар нууцлах шаардлагагүй асуудлыг тамга дарж нууцалдаг болсноос болж болохгүй юм явсан гэж үзэж байна” гэж асуув.
Ерөнхий сайд Н.Учрал түүний асуултад “Цаашдаа Засгийн газар жагсаалт гаргийг болиулна. “Албаны нууц” гэдэг ойлголтыг хуулиас бүр авч хаяж байгаа. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох процессыг эхлүүлсэн. Ирэх долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд оруулж албажуулаад ил болгоно” гэж хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.