Нийтлэл5 цаг 56 минутын өмнө
Нийтлэл5 цаг 56 минутын өмнө
Иргэний нисэхийн ерөнхий газрынхан 2025 онд нийт 52 удаагийн гадаад албан томилолт, сургалтын арга хэмжээнд 869,7 сая төгрөг зарцуулсан байна. Гэхдээ томилолтын зардалтай холбоотой гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаагүй, эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр удирдамжгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, бусад байгууллагын албан хаагчдад томилолтын зардал олгосон зэрэг нийт 220,3 сая төгрөгийн зөрчил аудитын байгууллагынхан илрүүлсэн байна.
Мөн ерөнхий менежер, хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нар нь Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, боловсролын тусгай шаардлагыг хангаагүй байжээ. Мөн тус газрын даргын 2024 оны А/631 дүгээр тушаалаар "ИНЕГ-ын орон тоо, ажлын байрны жагсаалт"-ыг батлахдаа дэд даргын орон тоог баталсан, 2025 оны А/47 дугаар тушаалаар Ерөнхий менежерийн орон тоог нэмж бий болгосон байна. Ингээд,
-Ерөнхий менежерийн орон тоонд 1 ажилтныг томилон ажиллуулж, 5-12 дугаар сарын хугацаанд нийт 62,617.6 мянган төгрөгийн цалин хөлс олгосон байна.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчийн их сургууль, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно", 5.4-т "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно", Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн зохион байгуулалтын бүтцийг батлахдаа дараах чиглэлийг баримталж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:”, 4.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь дэд дарга, орлогч даргагүй байх" гэж заасантай тус тус нийцэхгүй байна
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүй дараах чиглэлээр гадаад албан томилолтоор ажиллуулж, нийт 47,3 гаруй сая төгрөгийн томилолтын зардлыг олгосон байна. Үүнд:
1. ИНЕГ-ын даргын 2025 оны А/123 дугаар тушаалаар "Тайландад Иргэний нисэхийн сургалтын төвтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах" гадаад томилолтын зардал 9,4 гаруй сая төгрөг;
2. ИНЕГ-ын даргын 2025 оны А/163 дугаар тушаалаар "БНХАУ-ын Шанхайн олон улсын сансрын технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцох" гадаад томилолтын зардал 8,5 гаруй сая төгрөг;
3. ИНЕГ-ын даргын 2025 оны А/264 дүгээр тушаалаар "АНУ-ын Холбооны нисэхийн захиргаатай хийх уулзалт"-д оролцох гадаад томилолтын зардал 16,4 гаруй сая төгрөг;
4. Тушаал шийдвэргүйгээр “Үндэсний болон олон улсын усан хилийн агаарын зайд хүнгүй нисэх төхөөрөмжийн системийг нэгтгэх” сэдэвт семинарт оролцох томилолтын зардал 12,9 гаруй сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;", 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахтай нийцэхгүй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн өмчтэй юм чинь аргагүй шдээ???
даргын ажилаа авцан юм өол ажилаа хийгээч жон жон гээд бх юм

November 12, 2026

November 11, 2026

November 9, 2026

November 6, 2026