Мэдээ5 цаг 26 минутын өмнө
Мэдээ5 цаг 26 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө болгож тараах асуудал нийгмийн хэлэлцүүлэг болоод байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй товч ярилцлаа.
- Оюутолгойгоос ногдол ашиг болон орж ирэх гурван их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх үү, иргэдэд тараах уу гэдэг асуудал нийгмийн хэлэлцүүлэг болоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж, байр сууриа илэрхийлсэн байна. Та ямар бодолтой байна вэ ?
Иргэн Оюутолгойн ногдол ашгийг яах ёстойг ойлгохгүй байж болно. Тэдний буруу биш. Яах гэж төр барьж буй УИХ-ын гишүүд байгаа юм. Тэд ард түмэнд таалагдах гэж суугаагүй. Улс орноо удирдаж, чиглүүлэх гэж л байгаа шүү дээ. Ард түмэнд таалагдах “ПОПУЛИЗМ” хий гэж сонгоогүй. Уг нь улстөрч хүн асуудлыг бодитойгоор тайлбарладаг, нийгмийг түүчээлэх толгой нь байх ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад хөл, толгой нь мэдэгдэхгүй байна. Ард түмнээсээ асуугаад улс орноо авч явна гэвэл төр засаг гэж байгаад яах юм бэ? Ард түмнээсээ санал асуулга аваад явна биз. Бэлэн мөнгө тараасны дараа мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляци өснө. Жилдээ хоёр их наядаар өсдөг байсан мөнгөний нийлүүлэлтийг 10 их наядаар өсгөх гэж байна. Нэг доллартай харьцах төгрөгийн тоо хэмжээ өсчихсөн байгаа. Одоо бэлэн мөнгө тараахаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, үр дүн гарахгүй гэсэн үг. Бэлэн мөнгө тарааснаараа бол бүх сум, багийн төвөө хар замтайгаа холбочих байсан. Орон сууцаар ард түмнээ бүрэн хангачих мөнгийг бэлнээр тараачихсан байгаа юм.
-Та УИХ-д олон удаа сонгогдсон шүү дээ. Энэ хугацаанд яагаад эсэргүүцээгүй юм бэ ?
-Би байнга л эсэргүүцэж, хэлдэг байсан шүү дээ. 2012 онд Төсвийн байнгын хорооны дарга болоод анх удаа хүүхдийн мөнгөнөөс татгалзах шийдвэр гаргаж байсан. Бүх мөнгө тараах шийдвэрийг би эсэргүүцэж байсан. Зөвхөн зорилтот гэр бүлд өгье. Халамжийн мөнгө тараахаа болъё гэж байсан. Намайг үйлдвэр барих гээд явахаар идчихлээ гээд солиороод байна. Тэр үйлдвэрүүд нь байж л байгаа шүү дээ.
-Ямар шийдэл байна вэ?
-Иргэдийн сэтгэхүй өөр болж, ажлын байр нэхдэг болох ёстой. Бусад улсад “Чи манай тойрогт юу хийх вэ, ажлын байр яаж нэмэгдүүлэх вэ, бидний цалинг яаж нэмэгдүүлэх вэ” гэж асуудаг. Гэтэл бид ингэж асуудаггүй. Бүгдээрээ улс орноо хөгжүүлж, ажлын байр бий болгох талаар бодож эхэлсэн цаг л энэ улс хөгжинө. Тэгэхгүй бол хэзээ ч хөгжихгүй.
Өнөөдөр бидэнд нэн хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтуудаа хийе гэж зөндөө хэлсэн. Жишээ нь, эрчим хүч. 2021 онд 800 тэрбумыг Эрдэнэд үйлдвэрээс гаргуулж, цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэрийг би эсэргүүцэж л байсан. Үүний оронд 200 мвт-ын ДЦС барья гэж байсан. Бидэнд түгжрэл, утаа гээд өчнөөн олон тулгамдсан асуудал байна.
-Утаа гэснээс хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор агаарын бохирдол нэмэгддэг. БНХАУ-аас орж ирдэг хагас коксон түлш хэрэглэж байгаад ямар байр суурьтай байна вэ ?
-Утааны асуудлыг жишээ нь, би сайд байхдаа маш хямдаар шийдэж байсан. Одоо БНХАУ-аас 200 гаруй тэрбумаар түлш авч байна. Би тэгэхэд 50 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэрийг шийдэж байсан. Гэтэл өнөөдөр миний барьж өгсөн үйлдвэр байхгүй болчихсон. Үндэсний үйлдвэрлэлгүй ингээд л яваад байх юм уу. Бариад өгсөн үйлдвэрийг байхгүй болгочихож байна. Тэгэхээр чинь бид яаж хөгжих юм бэ ?
БНХАУ-аас түлш авахын тулд л түлшний үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Үнэн хэрэгтээ бүх л газарт стандарт, хэмжил зүй гэх мэт шинжилгээ өгч байж түлшээ гаргаж байсан. Түүнийгээ сайжруулаад олон улсын технологи руу шилжих ёстой байтал хаячихаж байгаа юм. Бид нийтээрээ сэтгэхүйн доройтлоо өөрчлөхгүй бол энэ улс хөгжихгүй, хэзээ ч сайхан амьдрахгүй юм байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erchim hychni salbarig zavaaruulj hayachihaad odoo uhaantai ym yariad hereggyi. Uls toroos zailaad l og.
Чамаас хэзээ ч өөдтэй юм хүлээх хэрэггүй. 10%-ийн Даваасүрээн !

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026