Мэдээ3 цаг 29 минутын өмнө
“Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох” нийтийн өргөдлийг УИХ гурван сарын дотор хэлэлцэж шийдвэрлэнэ
Иргэн Хоролдоржийн Оюунбилэгийн санаачилсан “Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас 3.5 сая иргэн бүрийн хувийн дансанд 857,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэх хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдөл нь d.parliament.mn платформд тавигдсанаасаа хойш 10 хоногийн дотор л хуулийн босго болох 100,000 иргэний дэмжлэгийг авч, УИХ-аар хэлэлцэх шаардлагыг хангасан билээ.
Энэ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Номинчимэгийн хэлснээр, энэ удаагийн өргөдлийг шийдэхэд Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хууль эрхзүйн орчныг нь бий болгох шаардлагатай. Цаанаа эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах гэх мэт үр дагавар ихтэй тул сайтал судалж шийдвэрлэх шаардлагатай ажил аж.
Гэсэн ч энэ удаагийн нийтийн өргөдөл нь хуульд заасан 30 хоногоос гурав дахин богино хугацаанд 100,000 хүний дэмжлэг авсан, хэрвээ 30 хоногоо гүйцээсэн бол түүнээс ч их санал цуглуулах байсан гэдгийг тэрбээр онцлоод, ажил ихтэй байсан ч УИХ өргөдлийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай гэдгийг УИХ-ын гишүүн Б.Уянгын асуултад хариулахдаа онцолсон юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 16, 2026
Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар Монголбанкны удирдлагуудтай уулзаж байна

November 16, 2026
Бодь интернэшнл ХХК мэдэгдэл гаргажээ

November 16, 2026
Оюутолгойн ашгийг иргэдийн дансанд хийх эсэхийг хэзээ хэлэлцэх вэ

November 13, 2026


