Мэдээ1 цаг 57 минутын өмнө
Мэдээ1 цаг 57 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө болгон тараах асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөндөж, Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт байр сууриа илэрхийлсэн.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодруулаа.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл, үүрэг өгөх ёсгүй. Зүгээр би тэгж бодож байна гэж ярьж болно. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг дуудаж авчраад тэг ингэ гэх эрхгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт манай Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ногдол ашгийг иргэн бүрд бэлэн мөнгө тараана гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ Засгийн газар Үндэсний баялгийн санд өөрчлөлт оруулна гэвэл хууль зөрчсөн болно.
Харин Засгийн газар хуулиа дагаж явахаар болсон нь зөв. Хариу арга хэмжээ нь их л хатуу буух байхдаа. Та нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг нэг цүнхнээс болж огцорсон гэдгийг мэдэж байгаа байх. Тэр шөнө нь Ерөнхийлөгч орж ирээд УИХ-д нөлөөлсөн. Дараагийн алхам нь тийм байна байх. Засгийн газарт хариуцлага тооцох, УИХ-ыг тараана. Тэр хүн зүгээр сууж байгаад “би тэгмээр байна” гэдэг хүн биш. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг мэдээлсэн болгон, өмч хөрөнгийг нь мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл шоронд орж байна. Бүгд л айдаг болчихсон шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.