Мэдээ2 цаг 7 минутын өмнө
Мэдээ2 цаг 7 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ө.Шижирээс Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулж, хуваарилах ёстой талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Оюутолгойн ногдол ашгийг хэрхэх талаар иргэдээс санал асуулга явуулахдаа хөтөлж асуусан. Иргэдийн санал хүсэлтийг сонсох ямар ч орон зай байгаагүй. Оюутолгойн ногдол ашиг орж ирээд иргэд юунд зарцуулах нь Засгийн газарт ямар ч падгүй. Тэр хүн өрөө дарна уу, хуримтлуулна уу, үр хүүхдэдээ өвлүүлж өгнө үү тэр бүхэн Засгийн газарт хамаагүй, оролцох эрхгүй.
Засгийн газар эхлээд УИХ-аа, дараа нь иргэдээ, гуравдугаарт Ерөнхийлөгчөө хуурчихлаа шүү дээ. Шилний цаанаас байхгүй зүйлийг байгаа мэтээр яриад “чихэр долоолгоод” байна. Гэтэл бодит байдал дээр хил гаалийн асуудлаас болж Оюутолгой ногдол ашиг өгөх эсэх нь асуудалтай болж байна.
Засгийн газар сугалаанд хожиж, мөнгө авсан аятай л хандаад байна. Хүн сугалаанд хожихоороо тэр мөнгөө эхний хэдхэн хоногт үрээд дуусгадаг гэдэг судалгаа байдаг.
Оюутолгойн хэлэлцээр амжилттай боллоо л гээд байгаагаас зээлийн хүү хэдэн хувь болж буурсан, хүүгээс хүү боддог зээлийг цэгцэлсэн юм уу гээд маш олон тодорхойгүй зүйлс байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026