Мэдээ1 цаг 39 минутын өмнө
Мэдээ1 цаг 39 минутын өмнө
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюутолгойн ногдол ашгийг иргэд дансандаа авахаар саналаа өгсөн байна лээ. Тиймээс иргэдийнхээ саналд хүндэтгэлтэй хандаж, байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь иргэддээ өгөх нь зүйтэй” хэмээн өөрийн байр суурийг Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн сайд З.Мэндсайханд танилцуулсан.
Уг асуудалтай холбогдуулан бид Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.
Тэрбээр, “Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Надад юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна. Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулиа өргөн барихдаа 2 их наядыг нийгмийн шинжтэй суурь асуудлаа шийдвэрлье, нэг ёсондоо эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье гэсэн. 1 их наядыг нь хуримтлалын санд хадгалъя гэж тусгасан.
Хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын сандаа авч үүнийгээ ашиглах нь зүйтэй гэдэг санал өгсөн байсан. Тиймээс Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан. Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Хэрвээ энэ мөнгийг зах зээлд тараавал инфляц өснө, иргэдийн амьдрал улам л хүнд болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026