Мэдээ4 цаг 13 минутын өмнө
Мэдээ4 цаг 13 минутын өмнө
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 549.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал ХББОС-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын дотоод хяналт хангалтгүйгээс нийт таван байгууллагад дүгнэлт өгснөөс нэг байгууллага сөрөг дүгнэлт авсан, санхүүгийн асуудлаар 549,512,730,199 төгрөгийн зөрчил илэрснээс 65.7 саяын есөн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 47.4 тэрбумын зөрчилд дөрвөн хариуцлага тооцох албан шаардлага, 99.3 тэрбумын зөрчилд 44 албан шаардлага хүргүүлж, 402.6 сая төгрөгийн зөрчилд 23 зөвлөмж өгч, хоёр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Түүнчлэн нийцлийн аудитаар 15.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд 13 албан шаардлага, нэг хариуцлага тооцох албан шаардлага, гурван зөвлөмж өгсөн байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийг хэд хэдэн заалтыг зөрчсөн талаар Үндэсний аудитын газраас албан шаардлагад дурдсан байна.
Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын авлага өмнөх оноос 7.9 тэрбум нэмэгдсэн нь Төсвийн тухай хуулийн “Төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, “үр ашигтай удирдах гүйцэтгэлийг хангах” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.