Мэдээ2 цаг 31 минутын өмнө
Мэдээ2 цаг 31 минутын өмнө
2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Өнгөрсөн онд 850 гаруй мянган иргэн хөнгөлөлттэй эм авсан. Тэдгээр иргэний 240 мянган иргэн нь архаг өвчтэй. Энэ иргэдийн дийлэнх нь ахмадууд байна. Судалгаа харахад тэтгэврийн 40-70 хувь нь эмэнд зарцуулагдаж байна. Заримынх нь эм тасарсан. Эм ууж чадахгүй улмаас өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэнэ.
Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмж байгаа. Тэд эрүүл мэндийн индексийг үнэлээд ЭМДЕГ-т мэдэгдэнэ. Энэ дагуу санхүүжилтийг өгнө. Иргэд энэ үнэлгээгээр архаг суурь өвчтэй эсэхээ мэдэж, урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
Монгол иргэдийн нас барж байгаа хамгийн үндсэн шалтгаан бол зүрх судасны өвчин байдаг. Үүнтэй холбоотойгоор зүрх судасны үндэсний төвийн ажил ирэх жил эхэлнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026