Мэдээ1 цаг 10 минутын өмнө
Мэдээ1 цаг 10 минутын өмнө
Энэ сарын 4-ний өдөр манай улсаас БНХАУ-ын Хөх хотод суух дэд консул, нэр бүхий хоёр иргэний хамт 2.5 тонн орчим адууны өлөн гэдэс хилээр хууль бусаар гаргах гэж завджээ. Үүнийг гаалийн байгууллага ч илрүүлснээ мэдэгдсэн байдаг.
Тодруулбал, адууны өлөнг Ханги- Мандалын авто замын боомтоор гаргах гэж байхад гаалийн байгууллагаас олж тогтоосон байна.
Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт Б.Мөрөн, С.Бат-Эрдэнэ, Т.Очгэрэл, Б.Пагмажав, Т.Мягмарсүрэн, Б.Түвшинтөр нарын дэд консул, атташегаар С.Алтангэрэл, консулаар Н.Дэжид ажилладаг. Харин ерөнхий консулаар Ш.Оргил 2022 оноос хойш ажиллаж байгаа аж.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх хэрэгт Хөх хот дахь Ерөнхий Консулын газрын ажилтнуудыг шалгаж эхэлжээ. Ингэхдээ консул Н.Дэжидийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр 2022 оноос дэд консулаар ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сараас консулаар ажиллаж эхэлсэн гэдгийг зарим эх сурвалж өгөв. Өмнө нь дипломат албанд ажиллаж байсан эсэх, энэ хэрэг юу болов гэдгийг бид эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026