Мэдээ41 минутын өмнө
Мэдээ41 минутын өмнө
Хэнтийн аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт нэг тэрбум 134 сая 759 мянган төгрөгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал, аудитаар нэг тэрбум 134 сая 759 мянган төгрөгийн илэрснээс 13 сая 860 мянган төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож, нэг тэрбум 120 сая 899 мянган төгрөгийн зөрчилд гурван албан шаардлага хүргүүлсэн байна.
Сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан иргэнд 13 сая 860 мянган төгрөгийн сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсний тэтгэмж олгожээ.

Мөн аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 23 сая 552 мянган төгрөгийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээнд зарцуулжээ.

Шилэн дансны цахим системд цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 40 сая 894 мянган төгрөгийн 5 гүйлгээ, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нэг тэрбум 56 сая 425 мянган төгрөгийн 70 худалдан авалтыг мэдээлээгүй байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар нь төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо гарсан тухай бүрт сул орон тоог зарлах арга хэмжээ аваагүй Нийгмийн бодлогын хэлтсийн даргыг нэгдүгээр сараас, Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн даргыг наймдугаар сараас, Гадаад харилцаа, шагнал, ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэнг зургаадугаар сараас, Хууль тогтоомжийн мэдээлэл, системчлэл, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнг аравдугаар сараас нөөцөд бүртгэлгүй албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 15, 2026