Мэдээ3 цаг 44 минутын өмнө
Л.Гантөмөр: Манай улсад авлига тогтолцооны шинжтэй болсон
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, өчигдөр /2026.11.19/ УИХ-ын чуулганаар 92 хувийн саналаар түүнийг чөлөөлсөн. Харин өнөөдөр /2026.11.20/-нд түүнийг үдэх ёслолын арга хэмжээ болсон.
Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр, ”Монголын ард түмэн эцсийн мөч хүртэл залуу мөрдөгчдөд итгэж байна. Залуу хүмүүс ямар нэгэн хоронд ороогүй. Энэ хүмүүсийг хэн нэгэн дарга ивээлээр цагдаа болгож аваагүй. Монголын парламент мөрдөгчдөө хэрхэн дарамтгүйгээр ажиллуулах вэ гэдэг аргыг бодож олох ёстой.
Мэдээж цагаан захтангуудын хэргийг мөрдлөг хийж илрүүлэх нь хэцүү шүү дээ. Ерөнхий сайд хугацаагаар шахаж дарамталж байгаа нь буруу. Улстөрчид ирж л байдаг. Явж л байдаг. У.Хүрэлсүх 72 сарын хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх байсан. Гэвч 66 сар болоод буулаа. Мөрдөгчиддөө л ажиллах орчныг нь бүрдүүлж өгөх ёстой.
Монгол Улс эхлээд Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг явуулах ёстой. Үүнийг хулгай, дээрэмгүй, мөнгө тараахгүйгээр шударга явуулах ёстой. Одоо бүх түвшинд авлигыг зогсоох ёстой. Үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй. Монгол хүн өөртөө эзэн байж, ард түмний амьдрал тогтворжих ёстой. Манай улсад авлига тогтолцооны шинжтэй болсон.
Хамтарсан Засгийн газрын үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дарга нартай уулзаж ард нийтийн санал асуулгын талаар ярилцсан нь үнэн” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 20, 2026
О.Батнайрамдал: Нормативын сангууд дарга нарыг гадаадад явуулдаг газар болж хувирсан байна

November 20, 2026
Ц.Идэрбат: "Нэг сум-нэг мал эмнэлэг" хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлнэ

November 20, 2026
С.Бямбацогт: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

November 20, 2026


