Мэдээ1 цаг 8 минутын өмнө
“Miss Universe" тэмцээнээс хасагдсан Э.Энхдэлгэрэх шүүхэд хандахаар болжээ
“Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагчаар тодорсон Э.Энхдэлгэрэхийг олон улсын “Дэлхийн мисс” тэмцээнд оролцуулахгүйгээр сольсон асуудал шүүхийн шатанд хүрэхээр болжээ.
Тодруулбал, үндэсний ялагч болсон Э.Энхдэлгэрэх өөрийг нь тэмцээнээс хасаж, оролцох эрхийг нь цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандахаар болсон байна.
Тус тэмцээн 2026 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, есдүгээр сарын 22-нд Э.Энхдэлгэрэхийг үндэсний ялагчаар тодруулсан байдаг. Улмаар тэрбээр Монгол Улсаа төлөөлөн “Miss Universe”-ийн 75 дахь удаагийн олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм.
Гэвч арваннэгдүгээр сарын 6-нд “Miss Universe Mongolia” албан ёсны хуудсаар дамжуулан дэд байрын шагналт О.Намуунааг Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар болсон тухай мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан.
Үүний дараа Э.Энхдэлгэрэх өөрийн цахим хуудастаа олон улсын тэмцээнд оролцохоор эрчимтэй бэлтгэл хийж, өдөрт гурав, дөрөвхөн цаг унтаж байсан ч нислэгийнх нь өмнөх өдөр холбооноос гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн. Тэрбээр гэрээ цуцалсан шалтгааныг тодорхой тайлбарлаагүй хэмээсэн юм.
Харин зохион байгуулагч байгууллагын зүгээс үндэсний ялагчийг сольсон асуудлаар мэдэгдэл гаргахдаа уг шийдвэр Э.Энхдэлгэрэхийн эрүүл мэндийн байдалтай холбоогүй, түүнд холбогдох асуулт, анхааруулга, мэдээлэл хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй. Тиймээс дэд байрт шалгарсан О.Намуунааг уг тэмцээнд явуулсан гэх байр суурийг илэрхийлсэн билээ.
Бид албан ёсны тайлбар мэдээлэл авахаар уг тэмцээнийг зохион байгуулагч Ж.Анхбаяртай холбогдохыг хүссэн ч хариу мэдээлэл өгөөгүй юм.
Ийнхүү үндэсний тэмцээний ялагчийг солих болсон шалтгаан, гэрээ цуцалсан үндэслэл, талуудын хүлээх хариуцлагын асуудал тодорхойгүй хэвээр байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Энхдэлгэрэх хуулийн багтайгаа хамтран уг асуудлаар шүүхэд хандахаар болсон бөгөөд одоогоор материалаа бүрдүүлж байгаа аж.
Олон улсын тайзнаа эх орноо төлөөлөх эрхийг үндэсний тэмцээний ялагчид олгосон атлаа ямар үндэслэлээр, ямар журмаар өөрчилсөн бэ гэх асуултад зохион байгуулагчид баримттай, тодорхой хариулт өгөхийг олон нийт шаардаж буй юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 16, 2026
Хэнтийн Засаг дарга Ц.Чогсомжав 1.1 тэрбумын зөрчил гаргажээ

November 16, 2026
“Eurovision Song Contest Asia”-д Монгол Улс наймдугаар байр эзэллээ

November 16, 2026
Зуслангийн бүсэд борлуулалтын цэг нэмж нээх хүсэлт тавилаа

November 15, 2026


