Мэдээ2 цаг 7 минутын өмнө
Мэдээ2 цаг 7 минутын өмнө
УИХ-ын гишүүн С.Амарсайханасс хар тамхитай холбоотой хэргийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Энэ төрлийн гэмт хэргийг хаацайлдаг албан тушаалтнууд, хүмүүс байна. Гаднаас нийлүүлдэг болон дотоодод тогтоогдсон асуудлуудыг бид олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Хэрэглэгчдийг зөвхөн яллахаас илүүтэй, тэднийг зориуд донтуулах замаар зохион байгуулалтад оруулдаг хэлбэрүүд бий болсныг анхаарах ёстой. Тухайлбал, "3 хүнийг эсвэл 5 хүнийг дагуулж ирвэл чамд үнэгүй өгнө" гэдэг аргаар хүүхэд, залуусыг татан оруулж байна.
Манай улс 3.5-хан сая хүн амтай, үүний 70 орчим хувь нь 34 хүртэлх насны залуучууд байна. Гэтэл энэ залуус зуу зуун мянгаараа хар тамхинд живээд орчихвол бидэнд ирээдүй хойч үе гэж байх уу, улс орон гэж оршин тогтнох уу?
Үе үеийн сайд нар яагаад энэ асуудалд онцгой анхаарал хандуулж чадаагүйг би гайхдаг. "Ил ярьж болохгүй, сурталчилгаа болно" гэж нуусаар байгаад өнөөдрийг хүрсэн нь цаанаа зохион байгуулалттай, улс орныг зориуд хар тамхинд живүүлэх гэсэн далд бодлого байсныг ч үгүйсгэхгүй.
Монгол Улсын хилээр орсон гадаадын иргэд, тээврийн хэрэгсэл, зорчигчдын мэдээллийн сан устсан хэрэг гарсан. 2024 оны хоёрдугаар сард систем нь ажиллагаагүй болж, мэдээлэл нь устсан. Өнөөдрийг хүртэл яг ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байна. Би ажлаа аваад энэ чиглэлээр холбогдох мэдээллүүдийг цуглуулсан. Хилээр орж, гарсан мэдээлэл дахин сэргэхгүй хэмжээнд хүрсэн эсэхийг нарийн тогтоох ёстой.
Өнөөдрийг хүртэл нэг ч албан тушаалтныг чөлөөлөөгүй байна. Үүний цаана улс төрийн шалтгаан, асар том эрх ашиг бий. Хар тамхины сүлжээ, хууль бус алт олборлолт, хилээр нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан хэрэг зэрэг олон асуудал зэрэгцэн өрнөсөн. Миний сайдын албан тушаалыг өгөх, авах бол энэ улс орны аюулгүй байдал, хар тамхинд живж буй залуусын ирээдүй, дээрх ноцтой хэргүүдтэй харьцуулахад юу ч биш.
Хүмүүсийг чөлөөлөхгүй байгаагийн цаана хууль бусаар мөрдөн мөшгих, тагнах, чагнах ажиллагаа явуулсан, далд ажиллагаа нэрээр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг ноцтой асуудлууд ил болж, дотоод хяналт шалгалт орохоос эмээж буй явдал бий. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд өөрсдийн арьсаа хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа хэлбэр” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026