Мэдээ2 цаг 48 минутын өмнө
С.Эрдэнэбат: 6-7 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгөхөөр ирэх оны төсөвт тусгасан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Миний хувьд цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал дээр гол анхаарлаа хандуулж ажилласан. Төсвийн тодотголоор нийт алба хаагчдынхаа цалинг 50 хувь нэмсэн. Ирэх жил дахин 10 орчим хувь нэмэгдүүлнэ.
Анх удаа 1.2 их наяд төгрөгөөр суурь тэтгэвэр гэдэг зүйлийг ирэх жилийн тэтгэвэр дээр нэмж байна. Энэ бол багагүй мөнгө. Сургалтын төлбөрийн тэтгэлгүүдийг бүтэн тавиуллаа. 140 мянган хүний тэтгэврийн зөрүүг арилгалаа. ЕБС-ын 6-7 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгөхөөр ирэх оны төсөвт тусгалаа.
Төсвийн дийлэнх нь цалин хөлс, сургалтын төлбөр, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр байгаа. Тиймээс одоо төсвөө хэрэгжүүлэх нь чухал. Ирэх онд үнийн өсөлтийг давж гарах том асуудал байна.
Асуудлыг бүгдийг нь шийдэж чадаагүй ч тодорхой хэсгийг нь шийдэж чадлаа” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






