Нийтлэл5 цаг 40 минутын өмнө
Нийтлэл5 цаг 40 минутын өмнө
Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагууд цалингийн зардлыг хэтрүүлсэн, ажлын байрны жагсаалт, орон тоогоор батлаагүй албан тушаалын орон тоог бий болгож, хавсран ажилласан цалингийн нэмэгдэл олгожээ. Тухайлбал,
-ИНҮТ ТӨХХК 963.2 сая төгрөгөөр хэтрүүлсэн;
-ИНЕГ улирлын мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн сар бүр 40 хувиар тооцож урамшуулалд нийт 1,3 тэрбум төгрөг олгосон;
- ИНЕГ, ИНҮТ ТӨХХК албан томилолтоор ажилласан албан хаагчдын цалин хөлсийг тооцохдоо нийт 70 сая төгрөгийг илүү олгосон байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 5.1.3-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;", 5.1.5-д "хариуцлагатай байх.", 14 дүгээр зүйлийн 14.2.3-т "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;", 14.2.10-т "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг заалтыг хэрэгжүүлж, ажиллаагүй байна.
ИНЕГ: Албан хаагчдын үр дүнгийн урамшууллыг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан журамд заасан улирлын мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн сар бүр 40 хувиар тооцож урамшуулалд нийт 1,3 тэрбум гаруй, ИНЕГ-ын 2025 оны 372 дугаар тушаалаар ажилтнуудад 5.0 сая төгрөг хүртэлх нэмэгдэл хөлс тооцож нийт 463.2 сая төгрөгийг тус тус олгосон;
ИНҮТ ТӨХХК: Цалингийн батлагдсан төсвийг 963.2 сая төгрөгөөр хэтрүүлсэн, зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны жагсаалт, орон тоонд батлагдаагүй кассын нярвын орон тоог бий болгон 12 ажилтанд ажил хавсран гүйцэтгэх тушаал гаргаж, 30.0 хувийн цалингийн нэмэгдэл нийт 29.2 сая төгрөгийг олгосон, хөдөлмөрийн дотоод журамд заасан холбогдох заалтыг зөрчиж, иргэний нисэхийн салбарт ажилласан жилээс хамааруулан олгохоор заасан тэтгэмжийг 7-8 сар ажилласан 5 ажилтанд нийт 210.0 сая төгрөгөөр илүү олгосон;
МТЗ ТӨХК: Ээлжийн амралтын хуваарь батлаагүй, ажилчдын ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх нөхцөл боломжоор хангахгүйгээр нэр бүхий 785 ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд ажиллуулж цалин хөлс олгосон, спортын арга хэмжээний зардалд 59.7 сая төгрөг, мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг хийлгэхэд 150.0 сая төгрөг тус тус зарцуулсан;
Өвлийн улиралд дуудлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 22 автомашинд 4-6 сарын хугацаатай дулаан зогсоолын гэрээ байгуулж 63.7 сая төгрөг төлснөөс 9 автомашин нэгжийн дуудлагад явдаггүй, газрын дарга нарт үйлчилдэг 9 автомашины дулаан зогсоолын төлбөрт 25.0 сая төгрөг зарцуулжээ, МИАТ-ынхан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.