Мэдээ2 цаг 16 минутын өмнө
Мэдээ2 цаг 16 минутын өмнө
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг төсөл, хөтөлбөр хариуцсан удирдагчаар шилжүүлэн томилж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг нэр дэвшүүлэн, томилохоор тохирчээ.
Д.Ундармаа нь СХД-ийн ИТХ-ын дарга, дүүргийн СХД-ийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрбээр 2024 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Нийслэлийн Засаг даргын харьяа газрын даргын үүрэг хүлээсэн байна.
Түүний АТГ-т 2025 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцвал,
Өөрийн орлого нь 39 сая бол гэр бүлийн орлого нь 8.6 сая,
160 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зогсоолтой,
6.8 сая төгрөгийн үнэ бүхий Nissan teana
90 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших газартай
37.3 сая төгрөгийн үнэ бүхий хадгаламжтай
20 сая төгрөгийн авлага, 26.4 саяын зээлтэй хэмээн мэдүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026