Монгол Улсын 32 дах Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ


МАН-ын  удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дах Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн намын удирдлагын төвшинд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарыг  Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьсан байна. 

Өнөөдөр 10:00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг тодорхой болгож Бага хуралдаа оруулж, эцэслэн шийдэх юм. МАН-ын Бага хурал өнөөдөр/2021.01.22/ өдрийн 11:00 цагт цахимаар хуралдах аж. 

Хэрвээ намын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжвэл УИХ-д тухайн саналыг оруулах бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох бололтой.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.213
    2021/01/24

    Энэ гөлөг Ерөнхий сайд хийнэ гэж юу байсым. Бас нэг баас гарч ирлээ дээ.

    Хариулах
  • 150.129.143.230
    2021/01/22

    Сү,Батболдын маш нарийн найруулсан жүжиг одоохондоо амжилттай явж бн,цаашаа яааж яавхыг тэнгэр мэдсэн хэрэг

    Хариулах
  • 202.126.89.250
    2021/01/22

    Хүрэлсүх олон хүний амь аварсан шүү. Ахин 7сарын 1 болгохыг хүсээгүй.

    Хариулах
  • 103.57.95.49
    2021/01/22

    Парламентийн засаглалтай оронд Парламентийн дарга бол хамгийн том албан тушаал юм. Гэтэл яагаад Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж? Манайд намын дарга нь УИХ-ын дарга болчихдог (З.Энхболд, М.Энхболд) буруу жишиг тогтсон. Энэ бол хямарсан оронд тохиож байгаа эмгэнэл юм. Ч.Сайхан билэг, Ж. Эрдэнэбат нарыг ерөнхий сайдаар томилоод Намын даргын албан тушаалыг өгөөгүй. Одоо Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар томилбол МАН -ын албыг нь бас өгөхгүй юу? Засаглалын хямралыг бүү даамжруулаасай.

    Хариулах
  • 202.126.90.124
    2021/01/22

    Ман улс төр хийж, Ерөнхийлөгчийг хүчээр шантааж хийж олон түмний сонголтыг дээрэмдэхээр улайрч бгааг Монголчууд ажигласаар.... дахин жагсах цаг айсуй ....

    Хариулах
  • 150.129.143.93
    2021/01/22

    Хүрэлсүх эд нарын бантангийн шавхрууг цэвэрлэх хүн мөн. Нөгөө талаар Хүрэлсүх ЗГ аас дэмжлэгтэйгээр ерөнхийлөгч болохын төлөө зүтгэнэ. За тэгээд төрөөр тоглох юм байна л даа

    Хариулах
  • 103.229.122.202
    2021/01/22

    Зөв

    Хариулах
  • 202.55.188.94
    2021/01/22

    Baatar hero duu ni tsaanaasaa ym bishuu

    Хариулах
  • 202.9.40.117
    2021/01/22

    Zandanshatar chi ariun hun bish shuu! Kasinod ulsiin mongoor togolson,aldsan mongoo tolood hariuzlagaa huleegeegui mortloo ooriin taliin gemtnuudee tomiluulah gej tenegtej baigaad chini durgui hurch bichlee !!!

    Хариулах
  • 64.119.21.29
    2021/01/22

    зөв шүү ард түмэн дэмжиж байнаа

    Хариулах
  • 202.126.88.141
    2021/01/22

    Harlan huug ner debshuulj baigaad bayrlalaa

    Хариулах
  • 202.9.40.49
    2021/01/22

    Үүнтэй Санал нэг бнаа.Ёр НЬ ОЮУНЭРДЭНЭ сайдыг томилохгүй бол энэ бачим,давчуу хэцүү үед өөр хөндлөнгийн хэрэггүй. Одоо УТ ийн халуун тогоонд байгаа.ажлаа мэдэж байгаа хүнээ тавих хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.218
    2021/01/22

    Маш зөвөө зөв өөр хэнч биш

    Хариулах
  • 66.181.161.64
    2021/01/22

    Bolj bn shd mundag zaluu ihiig hiih bh demjij bn

    Хариулах