“ARA Open 2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Архангай аймагт эхэллээ

Т.Отгонсувд
52 минутын өмнө

Архангай аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатарын санаачилгаар Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо хамтран “Ара фестиваль-2026”-ын хүрээнд “ARA OPEN 2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг Архангай аймагт зохион байгуулж байна.

Тус тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 32 клубийн эрэгтэй 120, эмэгтэй 65 тамирчин оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй юм.

150 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний онцлог нь олимп, дэлхийн аваргын медальт Монгол Улсын шигшээ багийн тамирчдын 95 хувь нь оролцож байгаад оршиж байна. Ингэснээр “ARA OPEN 2026” тэмцээн нь үндэсний хэмжээний өндөр зэрэглэлийн өрсөлдөөнтэй тэмцээн болж буйгаараа онцлогтой юм.

Мөн тус тэмцээнийг цаашид Архангай аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд орон нутагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдад урам зориг өгөх, шилдэг тамирчдыг нэгэн дор цуглуулах ач холбогдолтой арга хэмжээ болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна