Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өмнө нь хахууль авах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байх явцад тэрбээр гадаад улс руу явсан байдаг.
Хууль хяналтын байгууллагаас түүнийг гадаад улс руу оргон зайлсан гэж үзэн, хэргийг нь түр түдгэлзүүлсэн байжээ. Тэгвэл баяр наадмын өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсад ирсэн учир хэргийн шинэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, дахин яллагдагчаар татаж, хэргийг сэргээн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ц.Элбэгдоржоос тайлбар мэдүүлэг авахаар дуудсан ч “Очих боломжгүй, хөдөө орон нутагт явна” гэх хариуг өгсөн гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.37
Гарч зугтаах боломж олгож байгаа юм шиг
Хариулах211.36.132.224
Монголын хууль шүүх энэ нөлөө бүхий эрхэмсэг мэдэлтэнгүүд хэрэгт холбогдсон л бол Монголын ард түмэнд ил тод мэдээлэл хийж байх нь зүй зохистой байх юм шүү хэвлэл мэдээлэл нэн даруй анхаарч ажилаач
Хариулах103.229.120.66
Байгаа газраас нь олон түмний нүдэн дээр барих хэрэгтэй
Хариулах