Завхан аймагт бяцхан хүүг чононоос аварч, шатахуун түгээгч эмэгтэйг хамгаалсан үл таних залууг хайж байна

С.Гандэлгэр
2021/06/23

2021 оны 06-р сарын 1-2нд шилжих шөнө  Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас хар өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн авто машинтай хоёр залуу шатахуун аваад төлбөрөө төлөлгүйгээр зугтаах улмаар түгээгч эмэгтэйг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж заналхийлсэн хэрэг явдал гарсан байна. 

Яг хэрэг явдал гарч байх үед шатахуун түгээх станцын ойрхон явж байсан нэг иргэн тухайн хэргийг үйлдэж буй залуусын  машины түлхүүрийг  булаан авч  түгээгч эмэгтэйд туслан болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн үйл явдал болсон байна.

Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн уг үл танигдах залуу мөн өглөө /06.02/ тус сумын малчин айлаас айл асуун очиж байх үеэрээ хоттой хонь руу чоно дайрч байхад нь туслажээ. Тодруулбал, гэрийн эзэн чоно руу хоёр удаа буудсан ч сум алдаж оноогүйгээс хоттой хонины хажууд байсан 4 настай хүүхэд рүү дайрсан чоныг  морин дээрээс буудан хөнөөж, гэрийн эзэн болон түүний хүүд туслан дахин сайн үйлс хийсэн байна. 

Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Сандарч балмагдсан хүмүүс түүний алдар нэрийг асууж амжаагүй бөгөөд сайн санаат үл таних залууд баярласан талархснаа илэрхийлэхээр хайж байгаа аж.

No description available.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.29
    Өчигдөр

    goy shaasan bnshdee 2 huurtsun buldegnuuded uzuuleed ugj mundag

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/23

    одоо Зодуулсан Этгээдүүд Гомдол гаргаад бүр Хөгийн юм болно, дуугүй л амаа хамхиад л явсан нь дээр *адгийн Зарга 10 гэдэг* юм шүү, Цаг зэвүүн болсон үе,

    Хариулах
  • 202.179.24.86
    2021/06/23

    argagyi hamgaalalt hetryylsen heregt UNANA

    Хариулах
  • 66.181.183.91
    2021/06/23

    МАНАЙ СУУТ ФЕЙСЧҮҮД ИЙМ ХҮНИЙГ ШУУД Л "ОРК БААТАР" ЦОЛ ГУНШИН ХҮРТЭЭНЭ ШҮҮ.

    Хариулах
  • 202.9.40.119
    2021/06/22

    За худлаа даа, Үнэн ч байсан битгий гарч ирээрэй. Хариу нэхээгүй тус л жинхэнэ тус шүү. Миний бодлоор хошгируулж байгаад барьж авч хоёр хүнийг өшиглөж зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гээд хэрэгтэн болгох гэж байгаа юм шиг л санагдаад байна даа.

    Хариулах
    • 43.242.243.212
      2021/06/22

      Тийм шүү, миний бодлоор энэ хорвоод ганцхан шударга шүүгч байдаг - тэр нь тэнгэр... тэр залуу буянаа эдэлнээ

  • 66.181.177.125
    2021/06/22

    Yun bantan zuuraad tavichiv? Galzuu hunii udriin temdeglel ymu haashaa ym

    Хариулах