"Парис-2024" зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр наймдугаар сарын 5-ны үүрээр эх орондоо ирсэн юм. Аав, ээж, ах, дүү нар нь онгоцны буудал дээр тосож авч, баярыг нь хуваалцсан мөчийг бид шууд дамжуулан ажилласан. Энэ үеэрээ Б.Баасанхүүгийн охин дүүгийнх нь охин С.Сондортой уулзсан юм.
Б.Баасанхүүгийн зээ дүү С.Сондор "Та медалиа харуул даа гэж хэлмээр байна. Эгчийгээ зурагтаар үзэх гоё байсан. Би алгаа ташсан. Би барилдах дуртай. Гэхдээ би хичээлээ сайн хийгээд сайн ангийн дарга болох гэж байгаа. Би багш бас бөх болно" хэмээв.
Видео хувилбар:
СЭТГҮҮЛЧ Э.БУЛГАН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.221
Бөх болоорой
Хариулах103.168.34.185
ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬ БААСАНХҮҮ ХҮҮ ШИГ ХҮЧТЭЙ ЗОРИМОГ ОХИДУУДЫГ ОЛНООР БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АА
Хариулах103.168.34.185
ҮҮНЭЭС ХОЙШ БӨХИЙН АЛЬ Ч ТӨРӨЛД ХОЙЧ ҮЕЭ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БЭЛТГЭХДЭЭ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ӨССӨН МОРЬ МАЛЫН ДЭРГЭД УС ТҮЛЭЭ БЭЛТГЭН БАГААСАА ХҮЧ ТАМИРАА ДЭЭШЛҮҮЛСЭН ОХИД ХӨВГҮҮДИЙГ ШИЛЖ СОНГОН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БОЛОН НЭРТЭЙ БӨХЧҮҮДИЙНХӨӨ АРГА МЭХИЙГ ЗААН СУРГАЖ МЭРГЭШЛҮҮЛЭХЭД АНХААРМААР ЮМ ШИГ БОДОГДЛОО ШҮҮ. ТУХАЙЛБАЛ ДАВХАР БАРЬЦНААС ХАВИРАХ ӨВДӨГ БОЛОН ӨСГИЙГӨӨРӨӨ ХАВИРАХ , СУГАДАЖ ТОНГОРОХ, ӨМСӨХ СУЙЛАХ\ ЖУДОГООС БУСАД ТӨРӨЛД\ , СУГАНЫ АРААР ДАВУУЛЖ БАРЬСАН ТОХИОЛДОЛД 2 СУГАА ХАВЧИН АВЧ ШИДЭХ БУЮУ НЭГ ТАЛЫН СУГАА ХАВЧИН ЭРГЭХ, ДАВХАР БАРЬЦНААС ЗАЙЛАХ ЗЭРЭГ МАРТАГДСАН МЭХНҮҮДИЙГ ЗААЖ ӨГЧ ЭЗЭМШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ.
Хариулах