Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ удахгүй гаргана

Zuv.mn
3 цаг 53 минутын өмнө

16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж, түүнд хамжигчаар оролцсон байж болзошгүй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай болж, түр завсарлаад байна.


Хохирогч Г.Отгонтуяагийн өмгөөлөгч “Шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийднэ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хохирогч тус бүр дээр гаргана. Нэгэнтээ шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хуралдаж байгаа учраас бид хүндэтгэлтэйгээр хүлээхээс өөр аргагүй гэсэн мэдээлэл өглөө.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна