ХЗДХЯ-аас иргэдэд үйлчлэх "Явуулын оффис" ажиллуулж эхэллээ

Т.Отгонсувд
56 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС” ыг ажиллуулж эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр \2026.07.27\ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг байгууллагатай холбоотой лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө болон "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна