Реппер Don Dior/Д.Мөнхтулга/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ил боллоо

Zuv.mn
2026/07/22

Олон мянган залуучууд сонсдог, дагадаг реппер Don Dior буюу Д.Мөнхтулгын талаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ноцтой мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Түүний охины ээж өөрийн цахим хуудсаар дамжуулан хамтран амьдарч байх хугацаанд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа зураг, бичлэгийн хамт нийтэлжээ.

Don Dior болон түүний хамтрагч 2025 онд охинтой болж, гэр бүлийн харилцаагаа олон нийтэд ил болгож байсан юм. Харин хохирогч эмэгтэйн нийтэлсэн мэдээлэлд, “Мөнхтулга гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, архины хамааралтай болсон.

 Улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа агсан согтуу тавьж, биед минь халдсан. Цагдаагийн байгууллагад олон удаа дуудлага өгч байсан” хэмээн дурджээ. Нөгөө талд Don Dior өөрийн Instagram хуудсандаа “Тийм зүйл болоогүй. Буруу ойлгосон байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Гэвч  хохирогч эмэгтэй биедээ авсан гэмтлийн зураг, дүрс бичлэг болон бусад баримтуудыг олон нийтэд дэлгэсэн юм.

Энэ нь Don Dior хүчирхийлэлтэй холбоотой анхны маргаан биш юм. 2024 оны тавдугаар сард түүний өмнөх найз бүсгүй мөн адил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өөрийн биед учирсан гэмтлийн зурагтай хамт нийтэлж байсан.

Тухайн үед Д.Мөнхтулга уг мэдээллийг няцааж байсан ч олон нийтийн анхаарлыг татаж байв. Үүнээс өмнө буюу 2019 онд Д.Мөнхтулга хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож, шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байсан нь шүүхийн баримтаар тогтоогдсон байдаг.

 Эдгээр үйл явдлуудын зарим нь шүүхийн шийдвэр, албан ёсны баримтаар тогтоогдсон бол, зарим нь талуудын өөр өөр байр суурь болон олон нийтэд дэлгэсэн баримтын хүрээнд яригдаж байгаа асуудал гэдгийг ялгаж ойлгох нь чухал юм.

Уран бүтээлч хүн зөвхөн тайзан дээр биш, бодит амьдрал дээр ч олон мянган хүний үлгэр дуурайл болдог. Ялангуяа өсвөр үеийнхэн дуртай дуучин, реппер, инфлүүнсерүүдийнхээ үг, үйлдэл, амьдралын хэв маягийг даган дуурайх нь элбэг. Тиймээс олны танил хүн байх нь зөвхөн нэр хүнд биш, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм.




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.23.226
    2026/07/24

    Тэнэгүүд тоодог байхдаа харваас сэжгийн ой гутмаар байна даа

    Хариулах
  • 66.181.182.197
    2026/07/23

    ямар олигтой юм л нүүр амаа битүү шивж бхавдээ. ийм юмтай суусан одоо хохино л гэе да

    Хариулах
  • 66.181.181.23
    2026/07/23

    Дахиж тайзан дээр гаргахгүй уран бүтээл хийж болохгүй гэсэн хориг тавьж болдогүй юм уу урлагийнхан арайл хэтэрч байгаа шүү

    Хариулах
  • 66.181.178.234
    2026/07/22

    Ер нь Талбай ,Цэнгэлдэх гэж мэт газруудаар олон нийтийг хамарсан энэ мэт ойлгомжгүй цЦЭНГҮҮНҮҮДИЙГ хязгаарлах хэрэгтэй Ийм газраар жинхэнэ ХАР ТАМХИЧИН ШУУД Л цуглардаг шүү дээ

    Хариулах
  • 103.212.118.101
    2026/07/22

    Цүцү хог шаар вэ

    Хариулах
  • 84.136.95.75
    2026/07/22

    Эргүү юмнуудыг дагавал өөрсдөө л хохирно

    Хариулах
  • 47.65.176.80
    2026/07/22

    Үхсэнийнх нь од байхав дээ энэ муу эргүү банди

    Хариулах
  • 66.181.179.16
    2026/07/22

    Орой үдэшээр стадион, цэцэрлэгт хүрээлэнгээр бахирсан юмнуудад юун мундаг нэр өгдөг юм.

    Хариулах
  • 66.181.179.16
    2026/07/22

    Харваас хачин. Эрүүлүү? Ийм юмтай үерхдэг охид ч гэсэндээ

    Хариулах
  • 66.181.165.121
    2026/07/22

    Салсан нь болждээ нэг өдөр алуулна. даварцан балиар царайтай хог вэ яадаг айлын охин үр зовоогоод энэний реппер гэж юу байдгийн бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг

    Хариулах
  • 202.9.41.125
    2026/07/22

    Шууд сал

    Хариулах