Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцож, Монгол Улсад анх удаа Олон улс судлалын бие даасан хүрээлэнг байгуулснаар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад захилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.50
Солонгост бараг 10-аад барилгатай хүрээлэн музей, 2 солонгосын салсан тухай баримтуудтай байдаг юм байналээ. Дотроо автобусаар сонирхсон хүмүүсээ барилга хооронд зөөдөг нь амар санагдсан
Хариулах103.212.119.116
ЗӨВ. ИНГЭЖ ЦОГЦООР НЬ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗАРИМ ХЭРЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ "ХООЛНЫ САВ" БОЛСОН ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОМООР ЮМ.
Хариулах