Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг ГССҮТ-тэй хамтран ажиллаж, дүүргийн иргэдэд үзүүлэх гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Zuv.mn
54 минутын өмнө

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 
Энэ хүрээнд хоёр байгууллагын удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. 

Үүнд: 
• Эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх 
• Осол гэмтлийн үеийн яаралтай тусламж болон гардан үйлдлийн сургалт зохион байгуулах 
• Хамтарсан үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх
• Урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх 
• Нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу гэрээгээр ажиллуулах...

Энэхүү хамтын ажиллагаа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулж, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна