Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өмнө нь орон нутагт томилолтоор ажиллаж байгаа дарга нарыг угтах, үдэх ёслолын ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, буудал, хоол зэрэг зардлыг нь орон нутгийн төсвөөс шийддэг нийтлэг жишиг байсан.
Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон нь цаг үеэ мэдэрсэн зөв шийдвэр байлаа.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна