Д.Дагвадорж АН-ын ҮБХ-д нэрээ дэвшүүлжээ

17 цаг 53 минутын өмнө
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэрээ дэвшүүлжээ.

ҮБХ нь 380 гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан нам дотоод сонгуулиа ирэх сарын 2-нд хийх юм.

Их аварга Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.

Нэр дэвшигчийн сонгуулийн хураамжийн төлбөр

-Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая

-Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая

-Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая

-Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая

-Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая

-Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга

-Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая

-Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000

-Дүүргийн намын хорооны гишүүн 250000

-Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000

-Сумын намын хорооны гишүүн 12000 төгрөг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна