МУИС-ийн захирлаар томилогдсон Я. Төмөрбаатар гэж хэн бэ?

2017/03/20
 Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм. 

МУИС-ийн шинэ захиралаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм.

Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017.03.17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захиралыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна. 

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна