Сүүлийн 36 жилийн турш Түвдийн жилийн дундаж хур тундасны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 10 жил тутамд 13.2 миллиметрээр нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ Түвдийн дундаж дулааны хэмжээ нэмэгдэж, 10 жил тутамд 0.32 градусаар дулаарч байна. Энэ нь дэлхийн болон Хятадын бусад бүсээс нэн дээгүүр байгаа аж.
Цаг агаар, хур тунадасын өөрчлөлт нь дэлхийн цаг уур дулаарч байгаагийн илрэл юм. Дэлхийн цаг уур дулаарч байгаа нь Түвдийн өндөрлөгийн хүйтэн бүс, сэрүүн бүсийн зүүн зааг баруун тийш шилжиж, өмнөд зааг нь умард зүг рүү шилжин, сэрүүвтэр бүс өргөн болж, экологийн системийг ерөнхийд нь сайжруулж байгаа аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна