Израилийн өнөө өглөө өгсөн агаарын цохилтын улмаас Ливанд 31 хүн амиа алджээ

Zuv.mn
2 цаг 52 минутын өмнө

Израиль улс өнөө өглөө Ливанд агаараас цохилт өгсөн билээ. “Хезболла” бүлэглэлийн өгсөн пуужингийн цохилтын хариу болгож эхлүүлсэн энэхүү цохилтын улмаас Ливанд 31 хүн амь насаа алдаж, 149 хүн хүнд, хөнгөн шархадсан байна.

“Al-Jazeera” агентлагийн мэдээлснээр, Израиль улс Ливаны нийслэл Бейрутын ойролцоох Харет-Хорейк, Эль Жамус зэрэг газруудыг онилон пуужин харвасан бөгөөд цохилтод орон сууцны хоёр байшин өртсөн нь олон хүн хохироход нөлөөлсөн байна. Хоёр орон сууцны барилга дээр аврах, эрэн хайх ажиллагаа үргэдлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай гэжээ.  

Израиль улс Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг устгахын тулд 52 хот суурин газарт цохилт өгөхөө мэдэгдж, энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг шаардсаны дараа дээрх хот суурингуудаас иргэд дайжиж эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна