Б.Дэлгэрсайхан ард түмний өмчийг шанагадсан гэв

2017/03/03
 АН-ыг түшихээ эртнээс зарласан Б.Жаргалсайхан эрх баригчдыг ихэд шүүмжилж буй.  Тэрбээр саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ер нь нэг хүн ганцаараа баяжиж яах гээд байгаа юм. Нийтээрээ хөрөнгөжих тухай ярья. Нэг жишээ татахад, УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан гэдэг нөхөр хямралаас гаргах хандив гээд 100 сая төгрөг тэвэрч гүйгээд л байсан. Тэр хүний нүүрсний ордыг хурааж авах хэрэгтэй ш дээ. Дэлгэрсайхан оффшорт мөнгөтэй л гэсэн. Ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад тэр яагаад данхалзаад байгаа юм бэ. Төмөртэйн ордыг Дэлгэрсайхан бий болгочихсон юм уу.

Социализмын үед хайгуулыг нь хийчихсэн ард түмний л өмч. Хударгагүй, ёс суртахуунгүй байдлыг нэг тийш нь болгомоор байна. Нийтийнхээ төлөө нэг нь зүтгэдэг тогтолцоо руу орох цаг ирсэн. Тэгээд ч олон хүний амьдрал хүнд хэцүү байхад мөнхийн ус уучихсан юм шиг ганцаараа тэр их мөнгөөр яах гээд ч байгаа юм, ойлгодоггүй юм”  гэх  зэргээр   шүүмжилжээ. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна