Г.Уянга: Ц.Элбэгдоржийн хэргийг нийслэлийн прокурорт өчигдөр шилжүүлжээ

2017/03/17

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн талаар мэдээлэл хийж байв.

Тэрбээр "ТТЭНН-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг нийтэд зарласан билээ.

2012 онд Ц.Элэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан.

2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” зэрэг ноцтой баримтуудыг дэлгэсэн юм.





Тэгвэл өнөөдөр Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа эл хэрэг нийслэлийн прокурорт шилжсэн тухай бичсэнийг харахад АТГ Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой дээрх асуудлыг тодорхой түвшинд шалгасан бололтой. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжуудаас тодруулж эргэн мэдээлэх болно.



Г.Сар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна