Н.Насанбаяр Мүүнтэй холбогдсон асуудалдаа тайлбар өгчээ

2017/03/20
Мүүний шашны талаар дэлхийн хэд хэдэн оронд хүчтэй яригдаж, шашин бус хүний эрхийг зөрчсөн гаж урсгал гэж үзэн ОХУ, Киргиз, Герман зэрэг улсуудад хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. 

Харин Монгол Улсад Мүүний тухай мэдээллийг цэнхэр үст Цэрэн хочтой “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор өнгөрсөн оны сонгуулийн өмнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, олны анхаарлыг хандуулахад хүргэсэн юм

Тэрбээр манай улсад энэ урсгалыг дэлгэрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн гэх хүнээр БСШУЯ-ны Стратери, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг нэрлэж, тухайн томоохон дуулианыг үүсгэж байв. Улмаар Н.Насанбаяр ажлаа өгсөнөөр энэ асуудал намжсан. 

Багагүй хугацаанд хэл амнаас хол байсан Н.Насанбаяр news.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр “Ер нь бол тийм аймаар дайралтад өртөж үзсэн хүн л намайг ойлгох байх. Зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгодог гэсэн үг байдаг. Тэр их хэл ам үнэхээр хүнд байсан ч түүнээс зугатах шалтгаан надад байгаагүй. 

Өнгөрсөн намар Л.Мөнхбаясгалан нүүр номдоо “Гол дүр нь чи байгаагүй” гэж бичсэн байна лээ. Тийм ч байх л даа. Монголд аливаа улс төрийн золиос нь дандаа эмэгтэйчүүд болоод өнгөрдөг. Ард нь эрчүүд зүгээр үлддэг. Элдэв цуу, хар муу мэдээгээр олон нийтийн тархийг угааж байгаад харамсч байна” хэмээн ярьжээ. 

Манайд дуулиан шуугиан хоромхон зуур газар авч, нийтээрээ туйлширдаг ч тэгсгээд мартагддаг, богино ой санамжтайн жишээ энэ үйл явдал гэж болохоор.
Тухайн үед эл асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар гишүүн нарын хүмүүс ч багтаж байсан нь анхаарал татаж байсан юм.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна