Хятад улсад Шинжааны Уйгар үндэстэн айл өрхүүдийн байранд QR код байрлуулсан тухай “Human Right Watch” байгууллага мэдээллээ. Тус кодыг байршуулснаар тухайн өрхийн гишүүдийн хувийн мэдээллийг гаднаас нь шалгах боломжтой аж. Түүнчлэн QR кодыг бүр 2017 оны хавраас эхлэн суурилуулсан байна.
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлснээр “Хятадын засгийн газар Шинжаанд хүний эрхийг зөрчих үзэгдэл ихэссээр байгаатай холбоотой” гэж HRW байгууллагын Хятадыг хариуцсан захирал Софи Ричардсон” мэдэгдлээ.
Тодруулбал, QR кодоор орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр айлуудаар очиж, гадны хүн байгаа эсэхийг шалгадаг юм байна. Мөн Уйгаруудын хурууны хээ, ДНХ, дуу хоолойны бичлэг гэх мэт биометрийн мэдээллүүдийг нь цуглуулж авдаг болжээ.
Б.Анара
Сэтгэгдэл бичигдээгүй байна