Махны үнэ 200-1000 төгрөгөөр буурчээ

С.Гандэлгэр
2021/02/22

ШӨХТГ-аас өнөөдөр Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах нийт 43 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа махны үнэ

  • хонины ястай мах 9000, 
  • хонины цул мах 9500, 
  • үхрийн ястай мах 12000, 
  • үхрийн цул мах 11000-13500 төгрөгийн үнэтэй байна. 

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад 

  • үхрийн ястай махны дээд үнэ 12000 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, 
  • үхрийн цул махны доод үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан байна.
  • Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад адууны мах 6300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна.

Зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаатай холбогдуулан зарим зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мах худалдаалж эхлээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна