Шинзо Абэ: Олимпийн наадмыг хойшлуулах нь зайлшгүй болж байна

2020 оны 03 сарын 23

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ цар тахлын улмаас “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах боломжгүй болж, хойшлуулах нь “зайлшгүй” болж магадгүй хэмээн өнөө өглөө мэдэгдлээ.

Тэрээр Япон улс “бүрэн хэмжээний” наадам зохион байгуулахыг эрмэлзэж байгаагаа парламентад мэдэгдсэн боловч “эхний ээлжинд тамирчдыг харгалзан үзээд, хэцүү бол бид хойшлуулах шийдвэр гаргах нь гарцаагүй юм” хэмээсэн байна. Тэгвэл дэлхий даяар тархаад байгаа вирусийн улмаас долдугаар сарын 24-ний өдөр товлосон олимпийн наадам товлосон хугацаанд албан ёсоор нээгдэхгүй байх магадлал өндөр байгаа тул эрх баригчид наадам цуцлагдах талаар анх удаа хүлээн зөвшөөрсөн явдал болов.

Түүнчлэн Олон улсын олимпын хороо наадмыг зохион байгуулах талаарх янз бүрийн хувилбарууд дэвшүүлж, үүн дотроо хойшлуулах төлөвлөгөө боловсруулж эхэлнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай Шинзо Абэ “Хүчингүй болгох нь сонголт биш” гэж мэдэгдсэн бол ОУОХ-ны тэргүүн Томас Бах “энэхүү асуудлыг шийдэхгүй, хойшлуулах нь хэнд ч тус болохгүй” гэв.

ОУОХ нь наадмын талаар эцсийн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд коронавирусийн хямрал улам бүр нэмэгдэхийн хэрээр дэлхийн тамирчид, спортын холбоодын дарамт шахалтад орсоор байгаа аж.

Эх сурвалж: Koreatimes

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.