К.Мбаппе мороккочуудыг баярлуулан гомдоож, Франц их шөвөгт шалгарлаа

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

ДАШТ-ий шөвгийн найман багийн өрсөлдөөн өнгөрсөн шөнө АНУ-ын Бостон хотын “Жиллетт Стэдиум” Франц-Мороккогийн багийн тоглолтоор эхэллээ. 

Дөрвөн жилийн өмнө энэ хоёр баг ДАШТ-ий их шөвөгт учраа таарахад Тео Эрнандес, Коло Муанигийн  гоолоор Франц хожиж, аваргын төлөө шалгарч байлаа. Тэр үед Морокко Хар тивээс анхлан тийм өндөр амжилтад хүрсэн “Битүү морь” байсан бол Франц дэлхийн аваргууд байв. Харин энэ удаа хоёр баг эн тэнцүү, дэлхийн шилдгүүдийн /Франц дэлхийн чансааны 1, Морокко 6 дугаарт эрэмбэтэй/ хувиар ДАШТ-ий шөвгийн наймд таарч тоглолоо.

Францын шигшээ энэ ДАШТ-ий хамгийн шилдэг довтолгоотой баг. Харин Морокко  хаалгач, хамгаалагчдаараа сүүлийн хэдэн жил гайхуулж яваа. Тиймээс аль, аль баг нь өөрсдийн давуу талаа ашиглах нь тодорхой байсан бөгөөд “Францын шуурга мэт довтолгоо Мороккогийн хана хэрэм мэт хамгаалалтыг нурааж чадах уу” гэдэг нь тоглолтын гол асуулт байсан юм.

Энэ асуултын хариулт эхэндээ Мороккогийн талд гарч байсныг хэлэх хэрэгтэй. Францчуудын довтолгоо эхэндээ мороккогийн шигүү хамгаалалтыг нэвтэлж чадахгүй, чадсан ч гоол болгож дөнгөхгүй л байв. Гол довтлогч К.Мбаппе 11 м-ийн торгуулийн цохилтоо Бунуд хаалгуулж, хөлбөмбөгийн бурхан тэнгэр энэ удаад мороккочуудыг ивээх ч юм шиг сэтгэгдэл ч төрж байв.

Гэвч тоглолтын хоёрдугаар үеийн дундуур нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, өнөөх К.Мбаппе зургаахан минутын дотор өөрөө гоол оруулж, У.Дембелед гоолын дамжуулалт хаян тоглолтын хувь заяаг шийдэж орхилоо.


Энэхүү тоглолтын үр дүнд бий болсон баримтуудыг дурдвал:

-Францын шигшээ гурван дэлхийн аварга дараалан хагас шигшээд шалгарч, Бразил, Германы өмнө нь үзүүлж байсан амжилтыг давтав. Бразил 1994-2002 онд ингэж “галзуурсан” бол Герман бүр 1982-1990, 2002-2014 онд хоёр удаа энэ амжилтыг гаргасан төдийгүй сүүлийн тохиолдолд дөрвөн удаа дараалж хагас шигшээд үлджээ.

-Килиан Мбаппе найман гоолтой болж, шилдэг довтлогчийн төлөөх өрсөлдөөнд Л.Месситэй зэрэгцсэн. Гоол+пас үзүүлэлтээр 11 оноотой болж Л.Мессигээс илүү гарсан юм. Мөн ДАШТ-ий 20 тоглолтод оролцож 20 гоол оруулсан гэсэн сүрдэм амжилттай болов. Довтлогчийн иймэрхүү супер  үзүүлэлт 1940-1950-иад оны Унгарын домогт багийн довтлогчдод л байдаг билээ. Тэрбээр мөн хоёр ДАШТ-д найман гоол оруулсан анхны хөлбөмбөгч болсон.

-Мороккогийн багийн хаалгач Яссин Бунугийн үзүүлэлт бүр ч сүртэй. Тэрбээр ДАШТ-д нийт есөн удаагийн  11 м-ийн торгуулийн цохилтоос хоёрыг нь л алджээ. Үлдсэн долоогийн дөрвийг нь өөрөө хаасан бол гурван удаад нь эсрэг багийн тоглогч алдаж цохижээ.

Францын баг одоо Бельги, Испанийн багийн хожсонтой хагас шигшээд өрсөлдөнө.

 

 “ДАШТ 2026”. ¼ шигшээ.

Франц-Морокко 2:0

Гоол: Килиан Мбаппе 60 /Дуэ, 1:0/, Усман Дембеле 66 /Мбаппе, 2:0/



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.187.247
    1 минутын өмнө

    ан араатнаас хөлийн хурдаар амь гардаг байсан хар арьст африкийн үр сад!!!

    Хариулах
  • 172.59.187.247
    0 минутын өмнө

    Хойт Африкийн 1-р шигшээ & 2-р шигшээ хоёр тоглож 1-р шигшээ нь хожсон.. үхсэн ацны франц .. !!!!

    Хариулах
    • 172.59.187.247
      2 минутын өмнө

      Нээрээ ганцхан франц бий.. түүний нэр Рабиот …