Өнөөдөр зохион байгуулагдах хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлуулж буй талаар ММСУХ-ноос мэдэгдэл гаргалаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг нийт наадамчин олон та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.
Уралдааны шинэ тов, цагийн мэдээллийг албан ёсны сувгуудаар тухай бүр шуурхай хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна