ДАШТ-ий аваргын төлөө Аргентин, Испанийн шигшээ багууд шалгаран үлдээд байгаа билээ. ДАШТ өмнө нь 22 удаа зохион байгуулагдахад Европын багууд 12, Өмнөд Америкийн багууд 10 удаа түрүүлсэн байдаг. Энэ удаа Аргентин хожвол Өмнөд Америк 11.12 болж ойртох, Испани хожвол 10-13 болж Европ тасарна.
Тэгвэл өөр бас нэг онцлог байгаа нь, ДАШТ-ий түүхэнд Өмнөд Америк болон Европын аварга цолыг хадгалагч багууд аваргын төлөө өрсөлдөхөөр болсон анхны тохиолдол болжээ.
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо тус,тусынхаа тивийн аваргад түрүүлсэн багуудыг хооронд нь өрсөлдүүлдэг Артемио Франкигийн цом нэртэй тэмцээнийг 1985 оноос алдаг, оног зохион байгуулсан байдаг.
1993 оноос хойш тасалдаад байсан энэ тэмцээнийг хоёр холбоо 2022 онд КОНМЕБОЛ, УЕФА-гийн аваргуудын цом нэрээр сэргээхэд Либертадоресын цомын аварга Аргентин Евро 2020 тэмцээний аварга Италитай тоглож 3:0-ээр хожсон байдаг.
Хөлбөмбөг сонирхогчдын дунд “Финалиссима” гэдэг нэрээр танигдсан энэ халз тоглолт энэ жил Катарт Аргентин, Испанийн хооронд болох байсан ч Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал нөхцөл байдлын улмаас хойшилсон юм.
Тэгвэл энэ хоёр баг аргагүй л шилдэг гэдгээ харуулан ДАШТ-ий шигшээд халз тулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 19-нд болох ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт эчнээгээр Финалиссима болох давхар утгыг агуулахаар болов.
1985 он.
“Артемио Франкигийн цом”
Франц-Уругвай 2:0
Гоол: Рошто 5 /1:0/, Туре 56 /2:0/.
1993 он.
“Артемио Франкигийн цом”
Аргентин-Дани 1:1 /Тор.цох 5:4/
Гоол: Кравиотто 12, /өөрийн хаалганд 0:1/, Клаудио Канижиа 30 /1:1/.
2022 он.
“КОНМЕБОЛ, УЕФА-гийн аваргуудын цом”
Аргентин-Итали 3:0
Гоол: Мартинес 28 /1:0/, Ди Мария 45+1 /2:0/, Дибала 90+4 /3:0/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна