НААДМЫН БӨХ: Аль аймаг одтой наадаж байна вэ

Zuv.mn
44 минутын өмнө

Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдааны долоогийн даваа дуусаж, наймын даваа эхлэхэд бэлэн болоод байна.

Долоогийн давааны дараах байдлаар, улсын заан гурав /Б.Сундуйжав, Л.Энхсаруул, Д.Алтанцоож/, гурван харцага /Б.Түвшинтөгс, Ө.Батсуурь, Э.Мөнхжаргал/, 14 улсын начин цолтой бөх төржээ.   

Цол нэмсэн бөхчүүдийг аймгуудаар нь танилцуулж байна.

Архангай

Хотонт сумын харьяат, улсын начин Э.Мөнхжаргал аймгийн хурц арслан Э.Мөнхбаатараар зургаа давж, улсын харцага цол

Тариат сумын харьяат, цэргийн заан Ө.Батсуурь цэргийн заан Б.Гончигсүрэнгээр зургаа давж, улсын харцага цол

Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдорж улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж улсын начин цол

Хотонт сумын харъяат, цэргийн заан Б.Гончигсүрэн аймгийн арслан М.Баяржавхлангаар тав давж улсын начин цол


Булган

Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын начин Э.Сумъяабатаар тав давж улсын начин

Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн улсын начин Б.Лхагвадоржоор тав давж, улсын начин цол

Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс аймгийн арслан Ж. Жавхлангаар зургаа давж улсын харцага цол

Завхан

Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав улсын заан Б.Серикээр тав, аймгийн арслан Н.Амгаланбаатараар зургаа, улсын арслан Э.Оюунболдоор долоо давж улсын заан цолны болзол хангаад байна

Идэр сумын харьяат аймгийн арслан А.Нармандах улсын начин С.Амарсайханаар тав давж, улсын начин цол

Увс

Ховд сумын харьяат улсын өсөх идэр начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, улсын заан цолны болзол хангаад байна.

Тэс сумын сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж, улсын начин цол

Баянхонгор

Хүрээмарал сумын харъяат, цэргийн арслан Г.Жамбалдорж улсын харцага Н.Золбоогоор тав давж улсын начин,

Дорнод

Баян-Уул сумын харъяат аймгийн хурц арслан Г.Төрмөнх улсын заан Д.Анараар тав давж улсын начин


Сэлэнгэ

Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр улсын заан Н.Жаргалбаяраар тав давж улсын начин


Хэнтий

Өмнөдэлгэр сумын харъяат Аймгийн арслан Д.Алтанцоож улсын харцага Г.Бадрахаар тав, аймгийн арслан Б.Шаравдоржоор зургаа, улсын заан Д.Хүдэрбулгаар долоо давж, улсын заан цолны болзол хангаад байна.  


Хөвсгөл

Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав улсын начин Ч.Батчулуунаар тав давж улсын начин

Говьсүмбэр

Сүмбэр сумын харъяат, аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар улсын харцага Ц.Мөнхбаяраар тав давж улсын начин цол

Сүхбаатар

Онгон сумын уугуул, Аймгийн арслан Б.Номиндалай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж, улсын начин цол

Ховд

Зэрэг сумын уугуул аймгийн арслан Ж.Жавхлан улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж улсын начин цол 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна