Италид шинээр 5249 тохиолдол илэрч, 743 хүн нас баржээ

2020 оны 03 сарын 25

Италид сүүлийн 24 цагийн хугацаанд 5249 тохиолдол бүртгэгдэж, 743 хүн нас барсан байна. Ингэснээр тус улсад нийт 69,176 батлагдсан тохиолдол илэрч, 6820 хүн нийтдээ нас барсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад уг вирусийн халдвар авсан  8326 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Тэгвэл одоогийн байдлаар уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт 421,367 хүн өвчилж, 18,810 хүн нас барсан бол 108,388 бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн уг вирусийн халдвараар тэргүүж буй улс орнуудын хувьд Лхагва гарагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол Испанид 6922, Германд 3935, Иранд 1 411, Франц 2448  тус тус бүртгэгдсэн байна.

Image result for italy coronavirus

Эх сурвалж: Fusi

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.