Комедиан Б.Идэр-Од найз бүсгүй байхгүй гэдгээ батлав

2020 оны 05 сарын 18

Сүүлийн хэд хоногт “FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Одыг найз бүсгүйтэй болсон тухай инстаграм хуудаст ихээхэн шуугиан тарьж, түүнийг нууцхан харж явдаг эмэгтэйчүүд харууслын сэтгэгдлээ илэрхийлэх болсон билээ. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр Г.Идэр-Од өөрийн инстаграм хаягаараа (Amara_gram инстаграм хаягтай) найз бүсгүй нь гэгдэх эмэгтэйг бодит хүн биш виртуал гэдгийг зарласан юм.

Тэрбээр “Виртуал модель @amara_gram Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьястай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Aмарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram .Та бүхэн дэмжээд анхны виртуал модель оо дагаарай” хэмээн бичсэн байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Виртуал модель @amara_gram ... Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард 4 авьястай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Aмарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram !! Та бүхэн дэмжээд анхны виртуал модель оо дагаарай.

A post shared by Ider-Od Bat-Erdene (@iderodcomedian) on

Ийнхүү нэгэнт Азийн анхны виртуал модель гэгдэх Amara нь реппер Don Dior-н найз бүсгүй модель М.Хүслэн аж. Хэрвээ комедиан Б.Идэр-Одыг найз бүсгүйтэй болсон бол түүний ээж Ц.Оюунгэрэл ихээхэн баярлах байсан байх. Учир нь тэрбээр "Миний бэр болох бүсгүй заавал хүү гаргах албагүй, нялхасыг хүйсээр нь хэзээ ч гадуурхахгүй. Бүр хүүхэд гаргахгүй байсан ч гадуурхахгүй. Хүүхэд нь өргөмөл байж болно. Дагавар ч байж болно. Хүүхэдгүй ч байж болно. Хүүд минь хайртай л бол тэгээд дархан шүү" хэмээн сэтгэгдлээ өөрийн твиттер хуудаснаа нийтэлж олон нийтэд таалагдаж байсан удаатай.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

@amara_gram

A post shared by Ider-Od Bat-Erdene (@iderodcomedian) on Ийнхүү нэгэнт Азийн анхны виртуал модель гэгдэх Amara нь реппер Don Dior-н найз бүсгүй модель М.Хүслэн аж. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 19
103.80.210.183

солиор